2016/04/15

АН-ыг хагаралдуулагч нь М.Энхболд уу?

АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар гишүүд түүнд цөөнгүй асуулт тавьсан бөгөөд байр сууриа хамгийн эмоцитой илэрхийлсэн гишүүн бол Н.Алтанхуяг байлаа. Ерөнхий сайдын суудлаа Ч.Сайханбилэгт, Ардчилсан намын тамгаа З.Энхболдод "тушааснаас" хойш  нэг хэсэгтээ нам жим байсан тэрбээр сүүлийн өдрүүдэд багагүй ууртай байгаа.

Үүнийг нь ч өчигдрийн чуулганы хуралдаанд хэлсэн үгнээс нь харж болно.  Тэгвэл өчигдөр АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үед  Н.Ганболдод "МАН-ын дарга М.Энхболдыг хотын дарга байхад та нийслэлийн цагдаагийн газрын дарга байсан уу" гэсэн асуулт тавьсан бөгөөд АТГ-ын дарга асан ч "Тийм" гэсэн хариулт өгсөн билээ.  Түүнчлэн энэ үеэр "Н.Ганболд дарга аа, Та хоншоор гаргаж чадаагүй, хонгил нээдэг хүн л болсон. Би таныг өрөвдөж байна. Та хожим дурсамжиндаа бүх үнэнийг бичээрэй" хэмээн хатуухан шүүмжилсэн юм.  

Н.Алтанхуягийн энэ үг ерөнхийдөө Н.Ганболдоос илүү М.Энхболд рүү хаягласан гэдэг нь тодорхой байв. Н.Ганболдыг М.Энхболдын хүн гэсэн яриа улс төрийн хүрээнд сонсогддог. Тиймээс Ардын намын даргын "захиалгаар" АТГ-ын дарга ажиллаж байсан уу гэсэн хардлага Н.Алтанхуягт байгаа бололтой. Тиймээс л АТГ-ын дарга аснаас "МАН-ын дарга М.Энхболдын хотын даргаар ажиллаж байхад нийслэлийн цагдааг удирдаж байсан уу "гэдэг асуултыг лавлаж тавьсан болов уу?

Өөрөөр хэлбэл, АН-ынхны дунд яс хаягч нь Ардын нам, тиймээс Ардчилсан нам асуудлаа яриад эвлэрэх хэрэгтэй гэдгийг ч Н.Алтанхуягийн чуулганы танхимд хэлсэн  үгнээс харагдаж байна

Үнэндээ Ардчилсан намын эрх барьж байсан өнгөрсөн дөрвөн жилд, тэр тусмаа Шинэчлэлийн Засгийн газрын үед  Монголд хамгийн их бүтээн байгуулалт өрнөснийг сохор хүн ч олж харахаар байгаа. Аймгуудыг авто замтай холбож, нийслэлийн гудамж, талбайг өргөтгөж, түгжрэлийг сааруулж, үйлдвэржилтийн бодлогоо эхлүүлсэн гээд энэ бүхнийг гацааснаар Ардын намд ашигтай байсан.  Чухам иймээс л Н.Алтанхуягийг унагаж авах нь Ардын намын хүсэл байсан гэж хэлж болно.

Ямар сайндаа л Ерөнхий сайдаар ажиллаж  байхдаа Н.Алтанхуяг "АТГ, Ардын нам хоёр ажил хийлгэхгүй байна" гэдгээ хэлж байх билээ. Тэгэхээр Н.Алтанхуягийн хэлснээр хонгил нээгч нь  Н.Ганболд дарга мөн бол М.Энхболд "заавар өгөгч нь байсан уу" гэсэн асуулт эндээс төрж байна. Ямар ч байсан Шинэчлэлийн Засаг огцорч, нүүрсний хэргээр ахлах зөвлөхийг нь ялласанд Н.Алтанхуяг ууртай байгаа бөгөөд энэ бүхний гол эзэн нь АН-ын дунд "яс" хаях МАН гэсэн хардлага ч түүнд байгаа бололтой.

Б.БАТ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment