2016/04/15

Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичиг өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Лаос Ард Улс /БНАЛАУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сиалунгон Сэнг-Үтон Итгэмжлэх жуух бичгээ барилаа.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Сиалунгон Сэнг-Үтоныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр БНАЛАУ-ын Элчин сайд Монгол Улсад томилогдон ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг цаашид хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Тэрээр Монголд энэ зун УИХ-ын сонгууль болно. Мөн сонгуулийн дараахан АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дүгээр уулзалт Улаанбаатарт болох гэж байна. Эдгээр томоохон арга хэмжээ болох онцгой цаг үед Монголд ажиллахаар ирж байгаа нь завшаантай хэрэг гэдгийг тэмдэглэж байв. Хоёр орны хооронд эдийн засаг, худалдаа, ХАА, боловсрол зэрэг салбарт уламжлалт сайн харилцаатай, үүнийг цаашид хөгжүүлэхэд Элчин сайдын үүрэг их гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдон ирсэн Элчин сайдад ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Let's block ads! (Why?)

Цөөн аж ахуйн нэгжүүдэд мөнгө тараалаа гэв

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулган  дээр улс орны өрийн асуудлаар мэдээлэл хийсэн. Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлт гаргасан юм. Уг дүгнэлтэд хэд хэдэн асуудлыг хөндсөн бөгөөд МАН-ын зүгээс "Өндөр хүүтэй хугацаа богинотой зээлээр зах зээлээс илүү өртөгтэй зам талбай барьснаа бүтээн байгуулалт хийсэн гэж сайрхдаг" хэмээн эрх баригчдыг буруутгаж байгаа аж.

Уг дүгнэлтэд "2008-2012 оны үеийн хамтарсан Засгийн газар МАН, АН хоёрын сонгуулийн амлалт "Эрдэнийн хувь" 1,0 сая төгрөг, "Эх орны хишиг" 1,5 сая, шинээр төрсөн хүүхдийн мөнгө, Алдарт эхийн одонгийн мөнгө, шинэ гэр бүл  болсны мөнгө зэргийг өгөхөд нийт 1,8 их наяд төгрөгийг зарцуулсан. Гэхдээ энэ мөнгийг өндөр хүүтэй зээлж аваагүй. Харин байгалийн баялгаа зарж, түүнээс олсон орлогоо ард түмэндээ тэгш шударгаар хүртээсэн.  Гэтэл өнөөгийн эрх баригчид зөвхөн гадаад, дотоод зээлийн хүүнд  2013 онд 270,4 тэрбум төгрөг, 2014 онд 500,3 тэрбум төгрөг, 2015 онд 731,1 тэрбум төгрөг, 2016 онд 947,5 тэрбум төгрөг буюу нийт 2,4 их наяд төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан.   МАН баялгаа үнэд хүргэн иргэддээ хувь, хишиг хүртээсэн бол АН өр зээл аваад ард түмнийхээ цалин, тэтгэврийг ч нэмж чадсангүй. Бас Шинэчлэлийн гэх Засгийн газар "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" нэрийн дор 4 орчим их наяд төгрөгөөр цөөн хэдэн аж ахуйн нэгжүүдийг тэтгэсэн. Энэ бол Монгол Улсын иргэн бүрт "Эх орны хишиг"  21 мянган төгрөгийг 5 жилийн хугацаанд сар бүр олгож болох хэмжээний мөнгө билээ. Ийм алдаатай бодлогын уршгаар Монгол улсын гадаад валютын цэвэр нөөц шавхагдах, төгрөгийн ханш сулрах, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдлийг бий болгосон. Энэхүү бодлогын алдааны төлөөсийг өнөөдөр иргэн бүр өдөр тутмын худалдан авалтаараа төлж байна.

2012 онд МАН Засгийн газрыг хүлээлгэн өгөхөд манай улсын цэвэр валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар байсан. Энэ мөнгө шавхагдаад дууслаа. Тиймээс Монголбанк сүүлийн 4 жилд "Чингис", "Самурай" бондоос ч их хэмжээний мөнгийг төгрөгийн ханшийн уналтыг зогсоох зорилгоор БНХАУ-ын Ардын банкнаас зээлсэн. Улс орноо валютын цэвэр нөөцгүй болгосон Монголбанкны удирдлага энэ зээлийг хэзээ, хэрхэн, яаж төлөхөө ард түмэндээ нэн яаралтай танилцуулахыг албан ёсоор шаардаж байна" гэв.

Let's block ads! (Why?)

УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч оролцож байна

УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч оролцож байна

59 минутын өмнө

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Let's block ads! (Why?)

УИХ-ын үдээс хойших чуулган эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Яг одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өрийн тухай асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээлэл хийсний дараа гишүүд асуулга тавина.

Үдээс өмнөх УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Г.Уянга болон бусад гишүүд Улаан бурхан өвчний талаар асуулга тавих санал гаргасан тул Шадар сайд Ц.Оюунбаатар энэ өвчний талаар мэдээлэл хийхээр болсон. Тэрээр Ерөнхий сайдын дараа мэдээлэл хийх юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Өрийн удирдлагын тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Ингэснээр өрийн зохистой түвшинг хангах эрх зүйн орчин бүрдсэн. Сангийн яам Засгийн газрын өрийн тайланг жил бүр гаргадаг. Энэхүү тайлан нь ил тод байдаг төдийгүй Сангийн яам, Монголбанкны цахим хуудсанд байршуулдаг болно" гээд мэдээллээ үргэлжлүүлж байна.

Т.НОМИН

Let's block ads! (Why?)

АН-ыг хагаралдуулагч нь М.Энхболд уу?

АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар гишүүд түүнд цөөнгүй асуулт тавьсан бөгөөд байр сууриа хамгийн эмоцитой илэрхийлсэн гишүүн бол Н.Алтанхуяг байлаа. Ерөнхий сайдын суудлаа Ч.Сайханбилэгт, Ардчилсан намын тамгаа З.Энхболдод "тушааснаас" хойш  нэг хэсэгтээ нам жим байсан тэрбээр сүүлийн өдрүүдэд багагүй ууртай байгаа.

Үүнийг нь ч өчигдрийн чуулганы хуралдаанд хэлсэн үгнээс нь харж болно.  Тэгвэл өчигдөр АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үед  Н.Ганболдод "МАН-ын дарга М.Энхболдыг хотын дарга байхад та нийслэлийн цагдаагийн газрын дарга байсан уу" гэсэн асуулт тавьсан бөгөөд АТГ-ын дарга асан ч "Тийм" гэсэн хариулт өгсөн билээ.  Түүнчлэн энэ үеэр "Н.Ганболд дарга аа, Та хоншоор гаргаж чадаагүй, хонгил нээдэг хүн л болсон. Би таныг өрөвдөж байна. Та хожим дурсамжиндаа бүх үнэнийг бичээрэй" хэмээн хатуухан шүүмжилсэн юм.  

Н.Алтанхуягийн энэ үг ерөнхийдөө Н.Ганболдоос илүү М.Энхболд рүү хаягласан гэдэг нь тодорхой байв. Н.Ганболдыг М.Энхболдын хүн гэсэн яриа улс төрийн хүрээнд сонсогддог. Тиймээс Ардын намын даргын "захиалгаар" АТГ-ын дарга ажиллаж байсан уу гэсэн хардлага Н.Алтанхуягт байгаа бололтой. Тиймээс л АТГ-ын дарга аснаас "МАН-ын дарга М.Энхболдын хотын даргаар ажиллаж байхад нийслэлийн цагдааг удирдаж байсан уу "гэдэг асуултыг лавлаж тавьсан болов уу?

Өөрөөр хэлбэл, АН-ынхны дунд яс хаягч нь Ардын нам, тиймээс Ардчилсан нам асуудлаа яриад эвлэрэх хэрэгтэй гэдгийг ч Н.Алтанхуягийн чуулганы танхимд хэлсэн  үгнээс харагдаж байна

Үнэндээ Ардчилсан намын эрх барьж байсан өнгөрсөн дөрвөн жилд, тэр тусмаа Шинэчлэлийн Засгийн газрын үед  Монголд хамгийн их бүтээн байгуулалт өрнөснийг сохор хүн ч олж харахаар байгаа. Аймгуудыг авто замтай холбож, нийслэлийн гудамж, талбайг өргөтгөж, түгжрэлийг сааруулж, үйлдвэржилтийн бодлогоо эхлүүлсэн гээд энэ бүхнийг гацааснаар Ардын намд ашигтай байсан.  Чухам иймээс л Н.Алтанхуягийг унагаж авах нь Ардын намын хүсэл байсан гэж хэлж болно.

Ямар сайндаа л Ерөнхий сайдаар ажиллаж  байхдаа Н.Алтанхуяг "АТГ, Ардын нам хоёр ажил хийлгэхгүй байна" гэдгээ хэлж байх билээ. Тэгэхээр Н.Алтанхуягийн хэлснээр хонгил нээгч нь  Н.Ганболд дарга мөн бол М.Энхболд "заавар өгөгч нь байсан уу" гэсэн асуулт эндээс төрж байна. Ямар ч байсан Шинэчлэлийн Засаг огцорч, нүүрсний хэргээр ахлах зөвлөхийг нь ялласанд Н.Алтанхуяг ууртай байгаа бөгөөд энэ бүхний гол эзэн нь АН-ын дунд "яс" хаях МАН гэсэн хардлага ч түүнд байгаа бололтой.

Б.БАТ

Let's block ads! (Why?)

Д.Дэмбэрэл: Дифляци үүсэж байгаа юм биш үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өрийн асуудлаар мэдээлэл хийсэнтэй холбогдуулж, гишүүд Чингис бонд, Самурай бондыг юунд зарцуулав гэдэгт хариулт хүсэж, инфляцийн уналт, төгрөгийн ханшийн уналт,  иргэдийн худалдан авах чадварын уналт, валютын нөөц буурч байгаа зэрэг нь дифляцийг дохиолоод байгаа юм биш үү гэсэн анхааруулгыг гишүүд мөн өглөө.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Инфляцийн уналт, худалдан авалтын бууралт,  түүний цаанах аж ахуйн нэгжийн орлого муудаж байгаа байдал, захын дэлгүүрүүдэд иргэд өр тавьж, ахмадууд тэтгэвэр зээлийн өрийн сүлжээ үүсгэж байгаа, валютын нөөц буурч байгаа зэрэг нь дифляци бидэнд тохиолдож байгаа юм биш үү. Эдийн засгийн бүхий л үзүүлэлт уначихлаа. Дифляци эдийн засаг, санхүүгийн хямралыг хэлдэг юм аа гэж заадаг. Бодит энэ байдалд УИХ сайн дүгнэлт хийгээд Засгийн газрыг хөнгөлөлттэй зээл тавихаас бусдыг хааж, дотоодын арга хэмжээнүүдээ авч эхэлбэл яасан юм бэ. Төсвийн энэ байдал, дотооддоо ард иргэд нь идэгдчихээд байгаа энэ нөхцөл байдалд ийм дүгнэлт хийхэд хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ерөнхий сайд аа та, улсынхаа өрийн хэмжээг ДНБ-тэй харьцуулсан харьцааг Америк, Япон зэрэг өндөр хөгжилтэй орны эдийн засагтай харьцуулж, ашигтай байдлаар тайлбарлаад байна. Улсын өрийн хэмжээг ДНБ-тэй харьцуулсан харьцаа чинь өрийнхөө сэрэмжлүүлэх түвшинг авч явж байгаа болохоос биш энэ хүртэл өр тавь гэсэн үг биш. Өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтийг Засгийн газар 2014, 2015 онд хийж, өрийн дарамтад ороогүй байна гэсэн дүгнэлт гаргаж. Тун гэнэн дүгнэлт. 2014, 2015 онд эдийн засгийн бүх үзүүлэлт унасан. 2016, 2017 оны хүлээгдэж байгаа үзүүлэлт өөдрөг биш. Дэлхийн банк 2016 онд Монголын засгийн өсөлт 1 хувь, ирэх жил 2 хувь гэж байна. Ийм байхад Засгийн газар яагаад Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орохгүй байгаа юм, юунаас нь айгаад байгаа юм. Жилийн 11 хувийн хүүтэй зээл авахын оронд яагаад 2 хувийн хүүтэй зээл авах боломжийг ашиглахгүй байгаа юм.  Хямралаас яаж гарах вэ, өрөөсөө яаж гарах вэ гэдэг бодлогын мэтгэлцээн хийж байна. Н.Батбаяраа чи МИАТ, Төмөр замд өгсөн мөнгөө Авлигатай тэмцэх газарт очоод тайлбарлаадах.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Харанга дэлдэх хэмжээнд очоогүй байгаа. Бизнесийн орчныг тогтвортой болгохын тулд хувийн хэвшлээ дэмжиж ажилласан. Оюутолгой компанийн охин компанид өгсөн өрийг хүртэл оруулж тооцоод улсын өр 21.6 тэрбум долларт хүрсэн байна, үүнийг нэг иргэнд хуваавал 15 сая төгрөгийн өртэй байна гэдэг улс төр хийж байгаа, болих хэрэгтэй.

Бондын зарцуулалтын тухайд Чингис бондын 28 хувийг дэд бүтцэд, 72 хувийг 1400 үйлдвэрийн төсөлд зарцуулсан. Хэдхэн том компани авлаа гэд байгаа гэвч хэдэн зуун компани авсан. Судалгаа хийж үзэхээр зургаан аймгийн зам барихад зарцуулсан.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт: 2011 оны арваннэгдүгээр сард Төсвийн тухай хуулийг баталсан. Тэрнээс өмнө хөнгөлөлттэй зээл тусламж авдаг байсан. Нөгөө талаасаа бага орлоготой оронд ордог байсан учраас арилжааны зээл авч болохгүй гэдэг байсан. Дэлхийн банк Монголыг дээгүүр дундаж орлоготой орон болгосноор арилжааны банкны зээл авах боломжтой болсон. Засгийн газрын баталгаа гаргадаг болъё, арилжааны зээл авдаг болъё гээд дөрвөн хязгаарлалтаар хязгаар тогтоосон. Оюутолгойн 250 сая ам.доллар бол арилжааны зээл биш. Монгол Улсын бондыг худалдаж авсан, 3 хувийн хүүгээр. Дараагийнхыг нь 1.7 хувийн хүүтэйгээр таван жилийн хугацаатай авсан. "Чалько"-гийнх мөн адил. Арилжааны зээл биш. Арилжааны зээлийн анхны эх үүсвэрийг Д.Хаянхярваа сайд байхад евро бондыг анх босгосон. Тэгэхээр өрийн тухай ойлголтоо нэг болгоод шалгуур үзүүлэлтээ яаж хангаж байгаа вэ гэдгийг л ярих ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн, валютын хангалттай нөөцтэй улсыг бид хүлээлгэж өгсөн. Одоо тэгтэл Засгийн газрын өрсөлдөх чадвар дөрөв дахин уначихлаа. Богино хугацааны зээл авч хурдан маневарлаж байна. 290 саяыг авахын тулд суутгалд нь 55.6 саяыг өгч, Засгийн газрын дотоод бондыг 16-18 хувийн хүүтэй гаргаж байна. МАН Засгийн эрхийг барьж байхад зээлийн хүүнд 34.7 тэрбумыг төлдөг байсан бол энэ онд 25 дахин буюу 947.5 тэрбумыг төлдөг боллоо.

Хөгжлийн банкны захирал Ж.Мөнхбат:

-Самурай бондыг гаргахад стандартын дагуу Засгийн газар баталгаа гаргаж, Япон улсын төрийн өмчит Хөгжлийн банк баталгаа гаргасан. Нийт Самурай бондын суутгал нь бусад улс орнуудад олгосноос хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон байдаг.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Тэр нам энэ нам гэхгүйгээр өрийг ярих хэрэгтэй байна. Энэ Монголын ард түмний төлөх өр болчихлоо. Бодитой байдлаар хэд байгаа юм, яаж төлөх вэ гэдгээ ярих. Өрөө яаж төлөх вэ гэдгийг тооцсон юм байна уу. өрийн босго 58.3 хувь гэдэг босгоо давчихсан уу. Бодитойгоор хэлээд өгөөч. Аргачлал нь өөр, өөр гээд яриад байгаа. Хоёрдугаарт нь, өрийг яаж төлөх юм бэ гэдэг тооцоог хийсэн юм уу. Биднээс хойш галав юүлсэн ч яах вэ гэдгээр явж байна уу.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-УИХ-аас тогтоосон өрийн хязгаар ДНБ-ийн 58 хувь дээр барих ёстой. 2015 оныхоор 52.3 хувь, энэ жил 58.3 хувь дээр барина гэдгээр ажиллаж байна. Эргэн төлөх асуудлаар Засгийн газар өрийн удирдлагын менежмэнтийн асуудлаар журам төлөвлөгөө батлах ёстой. Журмыг боловсруулж эхлээд энэ оны эхэнд баталсан. Тодорхой зохицуулалт хийх бүрэн боломжтой.

Г.ДАРЬ

Let's block ads! (Why?)

Хуулийг нэг хүнд нийцүүлж баталж болохгүй

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг санаачилсныг Улсын Их Хурлын хаврын чуулганы хэлэлцэх асуудлыг жагсаалтад гэнэт оруулсантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодруулга авлаа. 

- УИХ-ын нэр бүхий гишүүнээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг санаачилсныг Хууль зүйн байнгын хорооны даргын гаргасан саналаар Улсын Их Хурлын  чуулганы хэлэлцэх асуудлыг жагсаалтад орууллаа. Энэ талаар та тайлбар өгөх үү?

- Тогтоолын төсөл манайд бол албан ёсоор ирээгүй. Чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон учраас төсөлтэй сая л танилцлаа. Төслийн агуулгаас үзэхэд 2015 онд батлагдсан өршөөлийн хуулийг хэрхэн хэрэглэх талаар чиглэл өгсөн, хуулийн зүйл, заалтыг тайлбарласан байна. Гэтэл Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрх Улсын Дээд шүүхэд л хадгалагдана гэж Үндсэн хуульд заасан. Их хурал энэ тогтоолыг баталсан тохиолдолд Дээд шүүхийн бүрэн эрхэд халдсан явдал болно гэж үзэж байна.

- Ер нь Монгол Улсад хуулийг зөвхөн шүүх тайлбарлаж, хэрэглэнэ гэж Үндсэн хуульд заасан байдаг шүү дээ. Энэ үүднээс Хууль зүйн байнгын хорооны дарга энэ асуудлыг хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулах санал гаргасан талаар та ямар бодолтой байна?

- Манай эрх зүйн орчинд хуулийг албан ёсоор тайлбарлах үндсэн хоёр л арга бий. Нэг нь, түрүүн би хэлсэн, Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг гаргах. Нөгөө нь хууль тогтоогчийн зүгээс хууль батлах замаар хуулийн зүйл заалтыг тайлбарлах. Жишээ нь, Эрүүгийн хуульд "эх орноосоо урвах"  гэсэн гэмт хэргийг заахдаа хэрхэн ойлгохтой холбоотой тайлбарыг нь хамт хийж өгсөн байдаг. Нэг сөхөөд үзээрэй. Тэгтэл тогтоолоор хууль тайлбарлах гэж оролдоод тэрийг нь дэмжээд жагсаалтад оруулъя гээд байгаа нь их сонин байна.

- Таны сая хэлсэн тайлбартай холбогдуулан тодруулах зүйл байна.  Энэ тогтоол нь өөрөө нэг л хүнд зориулагдсан гэх юмуу Улсын Их Хурал энэхүү тогтоолыг баталсан тохиолдолд  шүүгч гагцхүү хуульд захирагдах ёстой гэсэн Үндсэн хуулийн зарчим зөрчигдөхөд хүрнэ гэсэн комментууд сошиалаар нилээн харагдаж байна. Үүнтэй та санал нийлэх үү?

- Хууль тогтоомжийг нийтийн эрх ашиг хөндөгдсөн, нийтэд хамааралтай асуудлаар л гаргах ёстой болохоос биш хэн нэгэн хүний эрх ашигт нийцүүлсэн байдлаар баталж болохгүй. Тайлбарлах бүрэн эрх хэнийх вэ гэдгийг Үндсэн хуульд цагаан дээр хараар тодорхой бичсэн байхад арай ч Их Хурал маань ийм шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байна.

Л.ХАЛИУ

Let's block ads! (Why?)

“АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн марк гарлаа

АСЕМ-ын 20 жилийн ойд зориулан ГХЯ-наас "Монгол шуудан" ТӨХК-ийн Маркийн газартай хамтран гаргаж буй "АСЕМ-ын 20 жилийн ой" сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа 4 дүгээр сарын 15-нд ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд боллоо.

Энэхүү үйл ажиллагааг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ "Дээд түвшний уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж буйгаараа ихээхэн онцлогтой. АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан энэхүү марк нь Монгол Улс Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулж буйг илтгэсэн, Монгол Улсын дипломат харилцааны түүхэнд мөнхрөн үлдэх бүтээл боллоо" хэмээн онцлов.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, "Монгол Шуудан" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан нар маркийн анхны өдрийн дугтуйг тамгалж, гарын үсэг зурж баталгаажуулав. Ингэснээр "АСЕМ-ын 20 жилийн ой" сэдэвт шуудангийн марк үнэт цаас болж, Монгол Улсын шуудангийн маркийн музейн сан хөмрөгт албан ёсоор орлоо.

"АСЕМ-ын 20 жилийн ой" сэдэвт шуудангийн маркийн зураач дизайнераар МУСГЗ Д.Эрдэмбилэг, зураачаар Ц.Цэнгэл, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан бөгөөд уг маркт АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын албан ёсны лого, Чингис хааны морьт хөшөө, Монгол Улсын Төрийн ордон, орчин үеийн Монгол Улсын өнгө төрхийг харуулсан Улаанбаатар хотын төвийн барилга байгууламж болон энх тайвныг бэлгэдэж цагаан тагтааг дүрсэлжээ.

Мөн маркийн хэлхээнд Ази, Европын газрын зураг, Монгол Улсын төрийн далбаа, АСЕМ-ын өмнөх 10 уулзалтыг зохион байгуулсан улс орнуудын төрийн далбаа, хотын нэр, зохион байгуулсан оны хамтаар дүрсэлсэн байна.

Манай улс 1924 оноос анх марк хэвлэж эхэлсэн түүхтэй бөгөөд өнөөдрийг хүртэл 1007 марк худалдаанд гаргажээ. Монгол маркын түүхэнд 1955 оноос олон улсын байгууллагын түүхт ой, олон улсын томоохон чуулга уулзалт, Монгол Улс гадаад орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, түүхэн айлчлалын сэдвийг агуулсан нийт 78 сэдвийн 156 нэр төрлийн шуудангийн марк гүйлгээнд гарсан байна.

"АСЕМ–ын 20 жилийн ой" сэдэвт энэхүү шуудангийн марк 20.000 ширхэг хэвлэгдсэн, тус бүр нь 1300-1500 төгрөгөөр худалдаалагдах юм.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Let's block ads! (Why?)

Ч.Сайханбилэг: Өрийн дарамтад орсон гэж ойлгож болохгүй

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын өрийн талаар.мэдээлэл хийж байна. Тэрээр Засгийн газрын өрийн дарамтад орсон гэж сөрөг хүчин ташаа мэдээлэл хийж байна. Өрийн хэмжээ өссөн чухал биш хэрхэн төлж байгаа нь чухал юм. Олон улсад өрийн хэмжээ, эрсдэлийг хянадаг таван үзүүлэлт байдаг. Эдгээр таван үзүүлэлтээс манай улс нэг шаардлагыг хангахгүй байгаа ч өрийн дарамтад орсон гэж  ойлгож болохгүй гэдгийг онцолсон юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УИХ дахь МАН-ын гишүүдийн санал дүгнэлтийг танилцууллаа.

Айл өрхийн орлого өнгөрсөн оны эцэст 13 хувиар уналаа. Та бүхний бодлогын алдаа аж ахуй нэгжүүдэд хар мөр үлдээх гэж байна. Сант марал-ын судалгаанд оролцсон иргэдийн 83 хувь нь эдийн засаг дордож байна гэж үзсэн. Социализмын 70 жилд аваагүй өрийг сүүлийн дөрвөн жилд авлаа. Энэ мөнгөөр экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн оронд зам гүүр барилаа. Өндөр хүүтэй мөнгөөр зам гүүр барьж байсан улс орон цөөхөн юм. нэг жилд 1000 цэцэрлэг барих мөнгийг зээлийн хүүнд өгдөг болоо. Дөрвөн жилийн өмнө улсын төсвөөс 37,5 тэрбумыг өр зээлийн асуудалд зарцуулж байсан бол сүүлийн дөрвөн жилийн дотор 25 дахин нэмэгдэх нөхцөл байдал үүслээ. Дэлхийн банк Монгол Улсыг өрийн өндөр эрсдэлтэй орон гэдгийг зарласан. АН зээл аваад ард иргэдийнхээ амьдралыг ч сайжруулж чадсангүй. Засгийн газар гаднаас зээл авч цалин тэтгэвэр тараадаг боллоо. Өрийн дээд хязгаар тогтоох  хуульд өөрчлөлт оруулж байна. Өөрийн талаарх тоон мэдээлэл зөрүүтэй байгаа учраас Сангийн яам, Монголбанкны өрийн талаарх тоон мэдээлэлд итгэх аргагүй болж байна. Өнгөрсөн хугацаанд авсан өрийг хэзээ яаж хэрхэн төлөх талаар тайлбар хийхийг шаардаж байна. МАН адилхан өр зээл тавьсан гэж та бүхний хэлж байгаа зүйл бол удаа дараагийн гүтгэлэг. Бидний авсан зээл бол урт хугацааны бага хүүтэй зээл. Гэтэл та бүхний авсан богино хугацаатай өндөр хүүтэй зээлтэй харьцуулшгүй өөр ойлголт юм. Хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг хүлээж аваад өр зээлд баригдсан Монгол Улсыг үлдээж байна гэлээ.

Ийнхүү МАН-ын бүлэг санал дүгнэлтээ танилцуулсны дараа УИХ-ын чуулганд оролцож буй гишүүд асуулт асууж хариулт авч байна.   

Т.НОМИН

Let's block ads! (Why?)

Ерөнхий сайд Засгийн газрын өрийн асуудлаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ

УИХ-ын дэд, дарга, эрхэм гишүүд ээ,

Сүүлийн үед өрийн асуудлаар улс төржих болж, цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтийн дунд Засгийн газар, Улсын нийт гадаад өртэй холбоотой буруу, сөрөг ойлголтыг төрүүлж, олон нийтийг төөрөгдүүлж байгаатай холбогдуулж өрийн тухай асуудлаар цаг үеийн энэхүү мэдээллийг хийж байна.

1.  Өрийн удирдлагын эрх зүйн орчны талаар

Өмнө нь 10 гаруй хууль, тогтоомж, журмаар зохицуулагдаж ирсэн өрийн удирдлагын бодлого, зохицуулалтыг нэгтгэж Өрийн удирдлагын тухай цогц хуулийг УИХ-аас 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр баталсан. Өрийн удирдлагын тухай хуультай болсноор Засгийн газар өрийн удирдлагын бодлого, стратегийн дагуу макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, өрийн зохистой түвшинг хангах эрх зүйн орчин бүрдсэн юм.

Энэхүү хуулиар Засгийн газрын өр, төлбөртэй холбогдсон харилцааг зохицуулах үүрэгтэй бөгөөд харин хувийн хэвшлийн гадаад, дотоод өр төлбөрийн асуудал нь энэ хуулиар зохицуулагдахгүй болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Улсын төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын өрийн статистик мэдээлэл, бүртгэлийг Сангийн яам бүртгэж, мэдээлэх, тайлагнах үүргийг хүлээдэг.

Төвбанкны тухай хуулийн дагуу Монгол Улсын гадаад секторын статистик буюу Монгол Улсын Засгийн газрын, хувийн хэвшлийн, банкны системийн өрийн бүртгэл, статистик мэдээллийг Монголбанк хариуцан бүртгэж, тайлагнах үүргийг хүлээж байгаа болно.

Дээрх хуулиар хүлээсэн үүргийн дагуу Сангийн яам Засгийн газрын өрийн тойм гэсэн тайланг жилээр боловсруулан гаргаж байгаа, Монголбанкны хувьд Монгол Улсын нийт гадаад, дотоод өрийн бүртгэлийг хөтөлж, улирал, жилээр тайлан мэдээг гаргаж байна.  Дээр дурьдсан тайлан мэдээлэл нь олон нийтэд хүртээмжтэй, ил тодоор Монголбанк, Сангийн яамны цахим хуудсанд тавигдаж ирсэн болно. Иймээс улс төрийн намууд, улс төрчид болон бусад сонирхсон иргэд, судлаачид Монгол Улсын гадаад, дотоод өрийн асуудлаар ямар нэгэн мэдээлэл, судалгаа хийхээр бол дээрх албан ёсны тоо мэдээллийг ашиглаж байх нь ойлголтын зөрүүтэй байдал үүсэхгүй байхад тустай гэдгийг зориуд анхааруулъя.

Олон улсын түвшинд Дэлхийн банкнаас эрхлэн улс орнуудын нийт өрийн дэлгэрэнгүй статистик мэдээлэл, тайланг жил бүр боловсруулан гаргаж ирсэн. Хамгийн сүүлд 2014 оны жилийн эцсийн статистик мэдээлэлд тулгуурласан улс орнуудын гадаад, дотоод өрийн тайланг боловсруулан гаргаад байна. 

УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд Сангийн яамнаас бэлтгэн ирүүлсэн 2015 оны жилийн эцсийн байдлаарх Засгийн газрын өрийн статистик мэдээллийг урьдчилан хүргүүлсэн тул та бүхэн албан ёсны тоо мэдээлэлтэй танилцсан гэдэгт найдаж байна.

Засгийн газраас өрийн статистик мэдээллийг боловсруулах, бүртгэл хийхдээ бусад улс орнуудад нийтлэг мөрдөгдөж байгаа ОУВС-аас батлан гаргасан Засгийн газрын санхүүгийн бүртгэлийн аргачлалын дагуу тооцож, бүртгэж байгаа болно.

2.  Эдийн засгийн нөхцөл байдлын талаар

Олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өсөлттэй байх үед манай гол нэр төрлийн экспортын орлого нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчид томоохон уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулсны дүнд эдийн засгийн бодит өсөлт өсч байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан, Хятадын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж, өсөлтийн хурд саарсан, олон улсын зах зээлд зэс, нүүрс, алтныүнэ жил бүр буурсан зэрэг үйл явдал, түүхий эдийн экспортоос хамааралтай манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон.

Монгол Улс 2012 онд бага орлоготой орноос дунд орлоготой оронд шилжсэнээр олон улсын зах зээлээс хөрөнгө босгох улмаар эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдэж эхэлсэн нь өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгож, өрийг зохистой удирдах, зээлийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх, улмаар эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх боломж нээгдсэн.

Олон улсад  эдийн засгийн хүндрэлтэй үед төрөөс зээллэг хийх замаар хөрөнгө бүрдүүлж бодит эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, ажлын байрыг хадгалах, дэд бүтэц, нийгмийн шинжтэй бүтээн байгуулалтыг дэмжиж, иргэдийн орлоготой байх нөхцөл, бололцоог бүрдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг авч хэрэгжүүлдэг туршлагатай. Энэхүү хэрэгцээ шаардлагын дагуу Засгийн газраас өнгөрсөн хугацаанд томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор гадаад орон, олон улсын банк санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, тусламжийг авахын зэрэгцээ олон улсын зах зээлд үнэт цаас гаргаад байна.

Хэдийгээр эдийн засаг богино хугацаанд хумигдсан байдалтай байгаа ч энэ оны 2, 3 дугаар сараас эхлэн олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ эргээд сэргэх хандлага ажиглагдаж байгаа, макро эдийн засгийн өсөлтөд огцом нөлөөлөхүйц мега төслүүдийг урагшлуулж эхэлсэн, хуримтлал урамшуулсан тогтолцоонд шилжсэн зэрэг үйл явдал нь дунд болон урт хугацаанд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, улмаар эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлэх болно.

3.  Улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар

Монгол Улс гадаад өрийн статистикийг олон улсын стандартын дагуу олон нийтэд ил, тод мэдээлж байна. Улс, орнуудын бүртгэлийн систем, өрийн удирдлагын хууль эрх зүйн хамрах хүрээ харилцан адилгүй. Зарим улс орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэгийг улсын нийт гадаад өрийн статистиктаа тусгадаггүй бол манай улсын хувьд тусгаж ирсэн.

Улсын нийт гадаад өр 2015 оны эцэст 21.6 тэрбум ам.долларт хүрсэн бол 4.9 тэрбум ам.доллар буюу 22.9 хувийг Засгийн газрын гадаад өр болон баталгаа эзэлж байна. Хувийн салбарын гадаадаас авсан зээл, өр төлбөр, хөрөнгө оруулалтыг гадаадын зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагчид нь эрсдэлээ өөрсдөө хүлээн олгодог бөгөөд Засгийн газар баталгаа гаргаагүй тохиолдолд ямар нэгэн төлбөрийн үүрэг, хариуцлага хүлээдэггүй. Хувийн салбарын зээллэгийг Монголбанк төлбөрийн тэнцлийн үзүүлэлтүүдийг тооцох, төлөвлөх зорилгоор бүртгэдэг болно. Дэлхийн банкны мэдээллээс харахад эдийн засгийн онцлог байдлаасаа хамаарч улс орон тус бүрийн улсын нийт гадаад өрийг ДНБ-д нь харьцуулсан харьцаа өөр өөр байна.

Тухайлбал, 2014 оны жилийн эцсийн гадаад өрийн үлдэгдлийг ДНБ-д нь харьцуулсан харьцаагаар Люксембург - 5,661 хувь,  Сингапур улс – 574 хувь, Франц улс – 194 хувь, Хонгконг – 607 хувь, Швейцарь улс – 228 хувьтай байна.

Төсвөөс буюу татварын орлогоос эргэн төлөгддөг өр бол Засгийн газрын өр бөгөөд энэхүү өрийн нэрлэсэн үлдэгдэл 2015 оны эцэст 14.3 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл 12.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 52.3 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 55 хувь гэсэн өрийн хязгаарт бүрэн нийцэж байна. Энэ нь Засгийн газар хууль зөрчөөгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгааг харуулж байна.

4.  Улсын нийт гадаад өрийг хүн амд харьцуулсан харьцааны талаар

Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн мэдээ тархаж, өдөр бүр таны өр өсөн нэмэгдэж байна гэх сэтгэл зүйн дарамтыг үзүүлж байгаа нь УИХ-ын сонгууль ойртож байгаатай холбоотойгоор иргэдэд айдас төрүүлж, төөрөгдүүлж буй ёс зүйгүй үйл ажиллагаа гэж үзэж байна.  

Нийт гадаад өрийг хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтийг өндөр хөгжилтэй зарим улсуудын жишээн дээр авч үзвэл Люксембургийн нэг иргэнд 6.6 сая ам.доллар, Исландын нэг иргэнд 298.6 мян ам.доллар, Хонгконгийн нэг иргэнд 243.9 мянган ам.доллар, Сингапурын нэг иргэнд 322.9 мянган ам.доллар, Швейцарийн нэг иргэнд 195 мян ам.доллар, АНУ-ын нэг иргэнд 142 мянган ам.доллар өр ногдох мэт, тухайн улсын иргэн төлж барагдуулах мэт буруу ойлголтыг төрүүлж байна.

Олон улсын хөрөнгө оруулагчид, үнэлгээний байгууллагууд аливаа улсыг хэр их өртэй вэ гэхээс илүүтэйгээр тухайн улс авсан зээлээ эргүүлээд төлж чадах эсэхэд анхаарлаа хандуулдаг. Ингэхдээ Засгийн газрын өрийг ДНБ, экспортын орлого, Засгийн газрын орлого, Засгийн газрын өрийн үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдтэй харьцуулдаг нь тухайн улсын төлбөрийн чадвар, өрийг барагдуулах боломжийг тодорхойлж, түүнд үндэслэн зээл олгох болон хөрөнгө оруулах шийдвэрээ гаргадаг. Иймээс нэг хүнд ногдох орлого, ДНБ-ий бодит өсөлт, ажилгүйдлийн хэмжээ, бүтээмж зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүдэд илүү ач холбогдол өгдөг байна.

5.  Өрийн дарамтад орсон эсэх талаар

Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас улсын гадаад секторын өрийн тогтвортой байдлын 5 шалгуур үзүүлэлтийг тогтоож, эдгээр үзүүлэлтээр улс орнуудыг өрийн дарамтанд орох эрсдэлтэй эсэхийг тодорхойлдог.

Өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлт, 2014-2015 он

Үзүүлэлтүүд

2014

2015

1

Гадаад өр (ӨҮЦ) / ДНБ - /шалгуур 40%/

46.3%

52.1%

2

Гадаад өр (ӨҮЦ) / Экспорт - /шалгуур 150% /

99.1%

129.0%

3

Гадаад өр (ӨҮЦ) / Төсвийн тэнцвэржүүлсэн орлого - /шалгуур 250%/

162.6%

201.9%

4

Гадаад өрийн үйлчилгээ / Экспорт - /шалгуур 20%/

4.9%

5.0%

5

Гадаад өрийн үйлчилгээ / Төсвийн тэнцвэржүүлсэн орлого - /шалгуур 30%/

8.1%

7.8%

Олон улсын жишгийн дагуу эдгээр 5 үзүүлэлтээс 3 нь хангагдаагүй тохиолдолд тухайн улсыг өрийн дарамтад орох эрсдэлтэй гэж үздэг бөгөөд дээрх тооцооллоос харахад манай улс дээрх 5 үзүүлэлтийн 1 -ээс бүрэн хангаж, өрийн дарамтад ороогүй байна .

6.  Засгийн газрын зүгээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуульд заасан эрхийн хүрээнд Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичигт тулгуурлан өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажиллаж байна. Үүний хүрээнд дараах зарчмыг баримтална.

·  Төсөв болон төлбөрийн тэнцэлд үлэмж хэмжээний дарамт учруулахгүй байх;

·  Гадаад валютын албан нөөцийг бууруулахгүй байх;

·  Төгрөгийн тогтвортой байдал алдагдуулахгүй байх;

·  Дахин санхүүжилтийг бага зардлаар хийх;

·  Зээлжих зэрэглэлийг сайжруулах;

Үүний хүрээнд гадаад зээл авах, Засгийн газрын үнэт цаас гаргах замаар 1) өрийг дахин санхүүжүүлэх, 2) эргэн төлөлтийн хугацааг уртасгах, 3) нэг жилд ногдох ачааллыг бууруулах, 4) Засгийн газрын гаргасан үнэт цаасны тодорхой хэсгийг буцаан худалдан авах зэрэг өрийн удирдлагын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж, өрийн үйлчилгээний ачааллыг дунд хугацаанд жигдлэнэ.

Нөгөө талаар эдийн засгаа солонгоруулах, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, том төслүүдээ хөдөлгөх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Дараагийн үндсэн том чиглэл нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цогц арга хэмжээг авч явуулах явдал юм.

Өрийн талаар хэт дэвэргэн, өрөөсгөл байдлаар ярих нь нийгмийг худал, ташаа мэдээллээр төөрөгдүүлж, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож, улмаар манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад нөлөөлж, хүүгийн зардлыг өсгөж, өрийн удирдлагын бодлого, зорилтууд хэрэгжүүлэх боломжгүй болгох эрсдэл байгааг хаана хаанаа анхаарч, ажиллахыг хүсч байна.

Анхаарал тавьсанд баярлалаа

Let's block ads! (Why?)

Хариуцлагын хуулийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 87.9 хувь нь Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэнээр унасан төсөл бослоо.

Ингэснээр уг төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хийх үүрэг хүлээж байгаа юм.

Хуулийн төслөөр санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Д.Ганбат: Төрийн байгуулалтын байнгын хороо уг төслийг дэмжихгүй гэх шийдвэр гаргадаг ямар хариуцлагагүй юм бэ. Би Ерөнхийлөгчийн төслийг дэмжиж байна. Энэ хуулийг оруулж ирнэ, батална гэдэг Ерөнхийлөгчийн хэлдгээр ажлын 50 хувь. Ер нь УИХ-д байхгүй орон зайнууд их байна. Төлөвшсөн олон жил явсан нам Монголд хэрэгтэй, Ардын нам, Ардчилсан нам хоёр хэрэгтэй. Гэрээр бол хоёр багана нь. Попуудтай хариуцлага тооцож болдоггүй. Хэлж байгаа үг нь ард түмэнд хэрэгтэй юм шиг сонсогддог боловч, түүнээс нь үүдээд ард түмний амьдрал унасан байдаг.

Монгол Улс одоо 70 сая төгрөгийн өрөнд унасан байна. Тухайн хариуцлага алдсан намаар нь төлүүлэх ёстой. Энэ заалтыг Хариуцлагын хуулиар оруулж ирэх ёстой. Нөгөө хүн нь явдаг, нам нь үлддэг. Нам дээр нь хариуцлага тооцож, ард түмэнд олон жил төлөвшсөн намууд ингэдэг юм байна гэдгийг харуулах ёстой. Энийг Ерөнхийлөгч орхигдуулсан байна. Шүүхийн шийдвэр биелэгдэхээ байсан. Ялангуяа нэг сайд томилогдоод очдог, олон хүнийг халдаг. Шүүхийн шинэчлэл явсны дараа шүүх шударга ажиллаж байгаа. Дөрөв таван жилийн өмнө шүүгч авлигад автагдаад гэж ярьдаг байсан бол одоо больсон байна.

Одоо Хадгаламж зээлийн хоршооны хохирол гээд энийг таслан зогсоосон, хохирлыг барагдуулдаг юмыг дагалдуулж оруулж ирэх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Зохицуулалтыг гүйцэд хийх ёстой, Монголбанкны ерөнхийлөгч нарт хариуцлага тооцох асуудлыг нэг мөр болгож оруулж ирэх. Монголчууд бид нийтээрээ хүнд сорилтыг туулж гарна. Авлигатай шийдвэртэй тэмцэх ёстой. Шилэн дансны гүйлгээг цаашдаа Улстөрийн намын тухай хуулийг цэгцлэх ёстой.

Гадны хөрөнгө оруулалтыг унагаасан, өр зээлэнд оруулсан, өндөр байсан нүүрсний үнийг буулгасан хүн нь сууж л байна, ингээд яриад байвал байна. Цаад зорилго нь парламент дэг журмыг авч гарах асуудлыг хийх ёстой. Орон нутагт нөхцөл байдал хүндэрч байна. Шүүхийн шинэтгэлийн асуудал бүдэрч байна. Шүүхийн шийдвэрээр ажилд оронгуут буцаагаад халдаг. Хохирсон цалинг нь татварын төлөгчдийн мөнгөөр төлж эхэлж байгаа. Орон нутагт шүүхийн шийдвэр хэрэгжихээ байсан. Тэнд ямар нэг хуулийн цоорхой байна. энэний цаана хуулийн завхрал явж байна.

Чуулганы хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

Let's block ads! (Why?)

2016/04/14

БНЭУ-ын парламентын Доод танхимын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан 2016 оны 04 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Улаанбаатар хотноо 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцоно.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн хатагтай Сумитра Махажанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхах юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийнхэнд товч ярилцлага өгнө. Түүнчлэн Парламентын дарга нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан зайн туяа эмчилгээний "Bhabhatron II" аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтийн ёслолд оролцоно.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ануул Мишра нар Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим (Лок Сабха)-ын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурах юм.

Хатагтай спикер Сумитра Махажан тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Энэтхэг Улсын парламентын Дээд танхим /Ражяа Сабха/, Доод танхим /Лок Сабха/-ын зарим гишүүд, парламентын Доод танхим /Лок Сабха/-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, албаны бусад хүмүүс орсон байна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим

/Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажаны товч намтар

Сумитра Махажан 1943 оны 04 дүгээр сарын 12-нд Энэтхэг Улсын Махараштрад төрсөн. Хуульч, сэтгэл зүйч мэргэжилтэй.

  • 1982-1985 онд Индор хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүн

  • 1984-1985 онд Индор хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын орлогч дарга

  • 1989-1991 онд Лок Сабхагийн гишүүн

  • 1990-1991 онд Парламентын Зөвлөлдөх хорооны гишүүн

  • 1991-1996 онд Лок Сабхагийн гишүүн

  • 1992-1994 онд Бхаратья Жаната намын Дэд ерөнхийлөгч

  • 1995-1996 онд Мадхая Прадеш мужийн Бхаратья Жаната намын ТУЗ-ийн дарга

  • 1996-1999 онд Лок Сабхагийн гишүүн

  • 1996 онд Бхаратья Жаната намын Нарийн бичгийн дарга

  • 1998-1999 онд Лок Сабхагийн гишүүн

  • 1998 онд Бхаратья Жаната намын Ерөнхий нарийн бичгийн дарга

  • 1999-2004 онд Лок Сабхагийн гишүүн

  • 1999-2002 онд Хүн амын хөгжлийн сайд

  • 2002-2003 онд Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн сайд

  • 2003-2004 онд Газрын тос, байгалийн хийн сайд

  • 2004-2009 онд Лок Сабхагийн гишүүн

  • 2009-2014 онд Лок Сабхагийн гишүүн

  • 2014 оноос Лок Сабхагийн даргаар ажиллаж байна.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,

олон нийттэй харилцах хэлтэс

Let's block ads! (Why?)

Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог Конрад-Аденауэр сангийн Суурин төлөөлөгч Даниель Шмюкингийг өнөөдөр /2016.04.15/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Даниель Шмюкинг, Улсын Их Хурлын дэд даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр, Конрад-Аденауэр сангаас энэ сарын 25-нд зохион байгуулах "Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд" сэдэвт бага хурлын талаар ерөнхий мэдээллийг танилцууллаа. Тус бага хуралд ХБНГУ, Монгол Улсын холбогдох албаны хүмүүс оролцон улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх дүн шинжилгээ, цагаатгалын ажлын талаар төрөөс авч буй арга хэмжээний талаар илтгэл танилцуулах юм байна. 

Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог "Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд" сэдэвт бага хурал нь Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Конрад-Аденауэр сангийн хамтын ажиллагааны түүхийг баяжуулах тун чухал арга хэмжээ болохыг хэлэв. Тэрээр "Бага хуралд ХБНГУ-ын Берлин-Хөхэншөнхаузены хэлмэгдэгсдийг хүндэтгэх, дурсгалын газрын туршлагатай мэргэжилтнүүд оролцох юм байна. Монгол Улсын төрөөс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажилд онцгой анхаардаг. Цагаатгалын комиссын 25 жилийн ой 2015 онд тохиосон. Бидний зүгээс 25 жилийн хугацаанд хийсэн ажлуудынхаа талаар танилцуулах, дүн шинжилгээ хийх, ХБНГУ-аас туршлага судлах, солилцох боломж юм" гэлээ. Түүнчлэн хэлмэгдүүлэлт нь хүний эрх, эрх чөлөөтэй шууд хамаардаг эмзэг сэдэв учраас цаашид гарч болзошгүй тохиолдлуудаас сэргийлэх үүднээс энэ чиглэлийн судалгаа хийж, дүгнэлт гаргах эрдэм шинжилгээний ажлууд чухал болохыг тэмдэглэн, Цагаатгалын комиссын зүгээс бага хурлын арга хэмжээг бүх талаар дэмжин, оролцохоо илэрхийллээ. 

Уулзалтад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн, тус комиссын зөвлөх П.Бямбацэрэн болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Let's block ads! (Why?)

Ц.Элбэгдорж: Сонгогчдод эргүүлэн татах эрхийг өгье

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийллээ. Уг төслийг төрийн тэргүүн санаачилсан юм. Тэрээр "Мөнгө зарахгүй, өр тавихгүйгээр шийдэж чадах асуудал бол хариуцлага. Улс төрийн эр зориг гаргаад болж өнгөрсөн үйл явдалдаа дүгнэлт хийгээд өөрсдөө шийдчих асуудал. Тогтвортой байдлын асуудлыг тавьж байгаа гишүүдтэй санаа нэг байгаа. Төр нь хариуцлагагүй байх юм бол тогтворгүй байдал бий болно.

Хууль буруу юманд ашиглагдаад тогтворгүй болох юм биш биз дээ гэж байна. Тогтворгүй байдалд орсон улсуудыг судалсан хүмүүсийн дүгнэлтээр хариуцлага тооцож чаддаггүй улсад шударга ёс тогтдоггүй болдог. Хариуцлага тооцоод ирэхээр нийгмийг тогтвортой болгохын үндэс. Энэ асуудлыг өмнө нь УИХ-ын гишүүд ярьдаг байсан, биежүүлээд бичихээр ийм зүйл гарч ирж байна. Хариуцлага гэдэг юмаа харахаар түүнээс болгоомжлоод байдаг. Үүнээс болоод хариуцлагын асуудлыг оруулж ирж чаддаггүй.

Ярьдаг биш одоо үүнийгээ өөрсдөө харж чаддаг, ажил болгож чаддаг хэлбэр лүү явж байгаа. Асуудал болгоныг нэмж оруулаад байх юм бол шийдэх боломж бүрдэнэ. Эхлээд бид саваа бэлдэх ёстой, шаардлагатай бол нэмж болдог. УИХ-д би баярлаж байгаа Сонсголын хууль, Шилэн дансны тухай хуулиудыг баталж гаргасан. Нэг юм хаягдаад байгаа нь Хариуцлагын тухай хууль. Төр хариуцлагатай байх юм бол засаглах эрх зүй бий болно. УИХ дээр бид хууль гаргаад шийдчих юм бол ёс зүй бий болно.

Ардчилсан нийгэм гэж яриад байгаа, энэ бол эрх үүргийн зохистой нэгдэл. Ерөнхийлөгчөөсөө авхуулаад аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нь хариуцлагатай болох асуудал. Ёс зүйгүй алхам хийсэн бол наад зах нь уучлал гуйдаг байх ёстой. Цаашлаад нам нь тухайн хүнээ нэр дэвшиж болохгүй юм байна гэдэг байх. Энэ утгаар нь харах хэрэгтэй. Улс төрийн хариуцлага гэдэг том уут байна, үүнийг хасъя гэж болохгүй. Жолоочид хариуцлага тооцохдоо 10 оноогоор тооцдог болсон.

УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой асуудал дээр санаа зовниж байгааг ойлгож байна. Ард түмэн сонгох эрхтэй байхад эргүүлж татах эрх нь байдаг байх ёстой. Эхний төсөл дээр 5 хувь байсан, ярьсаар байгаад 15 хувь болгосон" гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

Let's block ads! (Why?)

“Оффшор данстны толгойг илээд сууж байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэхүү төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан юм. Өнгөрсөн хугацаанд УИХ-д сонгогдсон гишүүнд хариуцлага тооцох асуудал бүрхэг явж ирсэн учраас энэхүү төслийг санаачилсан байдаг.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Хариуцлагын асуудлыг ярихдаа Үндсэн хуультай, Төрийн албаны тухай хуультай, тогтолцоотой нь хамт хэлэлцэх ёстой. Төрийн албан хаагч нь хэзээ ажлаасаа чөлөөлөгдөх бол, хэний талын хүн болбол ажлын байр маань хадгалагдах бол гэсэн айдастай байгаа нөхцөлд дан ганц Хариуцлагын хуулийн төслийг ярих нь өрөөсгөл. Нам нь фракцаасаа сайдаа томилдог байхад яаж хариуцлага тооцох юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлаар би Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Цэц яаж шийдэх нь вэ гэдгийг анхааралтай ажиглацгаая. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг найман гишүүн санаачлан өргөн мэдүүлэх заалт орж ирж, энэ хариуцлагагүй. Оффшор данстай С.Баярцогтын толгойг илээд сууж байгаа, Оюутолгойн ногдол ашиг авах боломжийг 18 жилээр ухраасан Ерөнхий сайдад хариуцлага тооцохгүй байгаа нөхцөлд ийм шалгуур тавих нь хэр зөв юм бэ?

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Дээрээ суудлаа олохгүй бол доороо суудлаа олохгүй. Дээрээсээ хариуцлага эхлэх ёстой. Эрх ямба л эдэлж байгаа бол хариуцлага хүлээх ёстой. Тэгэхдээ Ерөнхийлөгч ч УИХ-ын гишүүний нэгэн адил ард түмнээсээ сонгогдсон учраас хуулийн тэгш зарчим үйлчлэх ёстой. Хоёр өөр зарчимтай төслийг яагаад санаачлав. Олон улсын туршлагаас судалсан бол аль улсад ийм зарчим байна.

УИХ-ын Тамгын газраас энэхүү хуулийн төсөлд хийсэн судалгаагаар УИХ-ын гишүүнийг сонгогчийн саналаар эргүүлэн татах нь парламент дахь хүчний харьцааг ёс бусаар өөрчлөх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ эрсдэлийг яаж тооцож байна вэ. Өөрийн орны онцлогийг хэр судалсан юм. Улс орныг тогтворгүй байдал руу чирчих юм биш биз.

Энэ хууль хоёр том намд халгаатай, ялангуяа олон жил төрийн алба хашсан хүмүүст халгаатай гэж би үзэж байна. Шинэ залуу улс төрийн нам, шинэ залуу улстөрчид ашигтай. Бодлогынхоо хувьд хэр зөв юм бэ?

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Гадны жишиг барьсан гэхээсээ Монголын онцлогийг харгалзаж үзсэн. Эрсдэл үүсэж болзошгүйг шийдэхийн тул маш олон хязгаарлалт тавьж өгсөн. Эцсийн шийдвэр гаргах эрх нь парламентад байгаа. Энэ нь хадгалагдаж орж ирж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

-Манай улс төрийн амьдралын 25 жилээс урган гарч байгаа хууль гэж ойлгож байгаа. Парламентад хүчний харьцаа ойролцоо үед энэ хууль буруу байдлаар ашиглагдах болбол яах вэ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:

-Зарчмын хувд нь энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Ардчилсан нийгмээр 26 жил явлаа, хариуцлагын асуудлыг УИХ өөрсдөөсөө эхлүүлэх ёстой. Хариуцлага ярих цаг нь болсон, хариуцлага буураад байгаа цаад шалтгаан нь хуулиа хэрэгжүүлдэггүй, хэлсэндээ хүрдэггүй, бодлого нь савлаж байдаг гээд яриад байвал олон шалтгаан бий. Үүнээс болж, ард түмний төрдөө итгэх итгэл суларч байгаа. Хариуцлагын хэрэгжилт бол хуулиа хэрэгжүүлэхээс эхэлнэ. Хууль нь хэнээс эхэлж хэрэгждэггүй вэ гэхээр мөнгө эрх мэдэлтэй хүмүүсээс эхэлж хэрэгждэггүй. Хүчтэй төртэй байя гэвэл хуулиа биелүүлдэг болох ёстой. Хариуцлагаас айх шаардлагагүй. Төрийн өндөр албан тушаалтанд зайлшгүй байх ёстой.

Ардчиллын дээд хэлбэр Монголд байгаа. Эх орноороо бахархдаг. Гэхдээ хууль, дүрмээ биелүүлж амьдрах ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт яригдах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:

-Монголд хариуцлага байхгүй болсон. Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ, Засгийн газар хариуцлагатай болъё гэх нь туйлын зөв. Сүүлийн үед УИХ-ын нэр хүнд хавтгайдаа унаж байгаа нь бидэнтэй л холбоотой. УИХ-ын гишүүн нь баримт нотолгоогүйгээр ярьдаг. Энэ нь УИХ гэх том институцийн нэр хүндийг унагахад нөлөөлдөг. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болох ёстой гэдгийг дэмжинэ, гэхдээ яаж вэ гэдэг дээр тоолуур гүйх ёстой. Гэхдээ хатуу намын гишүүнчлэлээр хуваагдчихсан байхад 30 хувийн саналаар гарч ирж, байгаа  УИХ-ын гишүүнийг сонгогчийн 15 хувийн саналаар эргүүлэн татна гэвэл осолтой. 1000 сонгогчтой баг байлаа гэхэд тэдний 15 хувиар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэвэл хэн ч хаанаас 15 хувийн санал гаргаад ирнэ. Энийг эргэж харах шаардлага байна.

Хуулийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.ДАРЬ

Let's block ads! (Why?)